Цаг уурын мэдээ > Ус судлал
2024 оны 11 сарын 3-р 10 хоногийн тойм
2024 оны 11 сарын 21-с 12-р сарын 01-н хүртэлх арав хоногийн тойм
Тариалан сум Хархираа гол: Усны түвшин 240 см өмнөх арав хоногоос 5 см буурсан, энэ хугацаанд тунадасгүй, агаарын температур -14 градус гол мөсөн бүрхүүл, харзтай, мөсний зузаан 10 см хөрс хөлдүү, хөрсөн дээр 6 см цастай.
Өндөрхангай сум Чигж гол: Усны түвшин 209 см түвшин өмнөх арав хоногоос өөрчлөлтгүй, энэ хүгацаанд тунадас ороогүй, агаарын температур -13 градус гол битүү мөсөн бүрхүүлтэй, хөрс хөлдүү, хөрсөн дээр 1 см цастай
Баруунтуруун сум Баруунтуруун гол: Усны түвшин 186 см өмнөх арав хоногоос 2 см буурсан, энэ хугацаанд тундасгүй, агаарын температур -16 градус, гол битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 30 см, мөсөн дээр 1 см цастай, хөрс хөлдүү, хөрсөн дээр 6 см цастай.
Өмнөговь сум Намир гол: Усны түвшин 256 см, өмнөх арав хоногоос 3 см буурсан, энэ хугацаанд тунадасгүй, агаарын температур -20 градус гол битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 26 см, мөсөн дээр 1 см цастай, хөрс хөлдүү, хөрсөн дээр 1 см цастай
Түргэн- Түргэн гол: Усны түвшин 248 см өмнөх арав хоногоос 4 см буурсан, энэ хугацаанд тундасгүй, агаарын температур -12 градус гол мөсөн бүрхүүл, харзтай, хөрс хөлдүү хөрсөн дээр 4 см цастай.
Цагаанхайрхан сум Хангилцаг гол: Усны түвшин 279 см өмнөх арав хоногоос 2см буурсан, энэ хугацаанд тунадасгүй, агаарын температур -20 градус гол битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн дээр 1 см цастай, хөрс хөлдүү, хөрсөн дээр 5 см цастай.
Сагил сум Хариг гол: Усны түвшин 438 см өмнөх арав хоногоос 26см нэмэгдсэн, гол халиа тошин, хахаа үүссэн энэ хугацаанд тунадасгүй, агаарын температур -12 градус, гол битүү мөсөн бүрхүүлтэй, хөрс хөлдүү.
Увс нуур: Усны түвшин 379 см өмнөх арав хоногоос 1 см буурсан, агаарын температур -14 градус, нуур захаасаа битүү мөсөн бүрхүүлтэй, шингэн зайртай, хөрс хөлдүү байлаа.
УВС АЙМАГ УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ УС СУДЛАЛ
Ахлах техникч Х Энхжаргал
2024.12.02